MESA буюу Монголын Электрон Спортын Холбооны төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны шинэчилсэн календарьт төлөвлөгөө баталлаа. Уг хурлаар хэд хэдэн шинэ төслүүд, 2021 онд болох тэмцээнүүдийн төлөвлөгөө, шинэ дэд ерөнхийлөгчийг томилох зэрэг ажлуудыг голчлон хэлэлцэв.

Хурлын гол хэсэгт холбооны гишүүнчлэлийн бүтэц буюу тамирчин, клуб, тэмцээн зохион байгуулагчид зэрэг электрон спортын оролцогч талуудыг лицензжүүлэх журмын төслийн ажлын хэсэг байгуулах тухай, цаашлаад удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны журам зэргийг тус тус баталсан байна.  Мөн гишүүд хурлын цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэх талаар хэлэлцэж, ажлын төлөвлөөгөөтэй танилцлаа.  

Цахим тоглоомын газруудыг холбоон дээр зангидаж, цахим спортыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад тухайн тоглоомын төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжууд дээр санал хэлэлцэв

Хурлын үеэр мөн “Монголын Электрон Спортын Холбоо”-ны шинэ дэд ерөнхийлөгчийг томиллоо. Шинэ дэд ерөнхийлөгчөөр Г.Бат-Эрдэнэ санал нэгтэйгээр дэмжигдэж, холбооны мобайл төрлүүдийг удирдан ажиллахаар болсон бол Ц.Мөнхтүвшин дэд ерөнхийлөгчийн хувьд холбооны DOTA2 төрлийг удирдан ажиллаж байна. 

Г.Бат-Эрдэнэ MESA-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор, дэд ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин Г.Бат-Эрдэнэ нар тус тусын төрлүүдийг гардан ажиллахаар болов

МESA-ийн хувьд 2021 оны улирлын тэмцээнүүдээ 2020 оны 12 сард эхлүүлж одоогоор DOTA 2, CS:GO төрлүүдийн MESA Pro Series #1 #2 тэмцээнүүд явагдаад байгаа юм. Анх гурван цувралтайгаар цацагдаж байсан уг тэмцээний сүүлийн цуврал тэмцээнүүд эхлэхээс өмнө ийнхүү холбооны удирдлагууд төрлийн тоог нь нэмэгдүүлж, цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүнд мобайл төрлийн дэд ерөнхийлөгч томилогдсонтой холбогдуулан PUBG Mobile-ийн MESA Pro Series, MESA League тэмцээнүүдийг зохиохоор болжээ.

Тэмцээний дэлгэрэнгүй төлөвлөгөөт календарь, төрлүүдийн болох он сар өдрүүдийг холбооны зүгээс ирэх өдрүүдэд олон нийтэд зарлах юм.

Нийтлэгч:

Б.Санчир

LATEST

MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА
МОНГОЛ УЛСЫН ZEUS БАГ ДЭЛХИЙД НЭРЭЭ ТАМГАЛЛАА!
IESF холбооны дэлхийн аваргын тэмцээн зарлагдлаа
Монголын шигшээ баг зүүн азийн аварга боллоо