PUBG MOBILE Esports-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу PUBG Mobile Global Championship тэмцээнд Монгол улсын Zeus Esport баг дэлхийн шилдэг 16 багтай өрсөлдөж гуравдугаар байранд шалгарлаа.

Ингэснээр тэд $100,000 эзэд болж Монголын esport-ийн түүхэн дэх хамгийн өндөр шагналын эзэд болж түүхэн амжилт тогтоолоо. Тэмцээний эхнээс манай багийг ийм өндөр амжилт үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үнэлээгүй ч тэмцээний сүүлийн хоёр өдөр онцгой тоглолтыг үзүүлж тодорхой хугацаанд тэмцээний тэргүүн байранд бичигдэж байсныг дурдах нь зүйн хэрэг.

Шинэ оны эхэнд энэ хүнд цаг үед Монгол улсыг нэг дор нэгтгэж, үндэсний бахархал байж чадсан залуустаа баярлалаа! Та нар үнэхээр Монголын спортын шинэ цаг үеийн тодоор гялалзах одууд нь мөнөөсөө мөн гэдгээ харуулж чадсан шүү! Нутагтаа удахгүй эргэн ирээд дараагийн улирлын дэлхийн аваргаар тодрохыг хүсэн ерөөе!

Нийтлэгч:

Б.Санчир

LATEST

MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА
MESA-ийн удирдах зөвлөлийн хурлаар 2021 оны шинэчилсэн төлөвлөгөө батлагдлаа
IESF холбооны дэлхийн аваргын тэмцээн зарлагдлаа
Монголын шигшээ баг зүүн азийн аварга боллоо