Мэдэгдэл

Б.Санчир
Нийтлэгч

Б.Санчир

2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ЦЕГ, СЭМҮТ хамтран испортын DOTA2, CS:GO, PUBG Mobile төрлүүдийг Монголд хориглох хүсэлтийг Харилцаа, холбооны зохицуулах хороонд тавьсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ.  

 Тус ташаа мэдээлэл олон нийтэд тарж, дэлхий дахинд спорт хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй шинэ үеийн соёлын талаар буруу ойлголт төрж байгаад MESA /Монголын Электрон Спортын Холбоо/ гүнээ харамсаж байна. Дурдагдсан төрлүүд нь олон улсад испортын гол хэсэг бөгөөд манай улсын баг тамирчид Азийн аварга болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөн оролцсоор ирсэн. Монголын Электрон Спортын Холбооны хувьд тухайн төрлүүдэд үндэсний хэмжээний цуврал тэмцээн болох MESA Pro Series-ийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2021 онд 34 албан ёсны тэмцээн, 41 төслийг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэх билээ.

  Цаашдаа бид тухайн төрлүүд дээр MESA Pro Series, MESA League зэрэг өөрсдийн нэрийн тэмцээнээ зохиосоор байх бөгөөд испортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байх болно. Бид бүх шатны тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах, спортоо хөгжүүлэх үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна. 

 Бид DOTA2, CS:GO, PUBG Mobile-аа тоглосоор л байх болно. MESA Pro Series тэмцээний бүртгэл өнөөдөр эхэлнэ.  

 Хүндэтгэсэн, 

MESA 

LATEST

MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо

Монголын электрон спортын холбооноос улирал бүр зохион байгуулдаг гурван цуврал тэмцээн болох MESA PRO SERIES тэмцээний энэ улирлын сүүлийн цуврал буюу гурав дахь тэмцээн амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэчээр Ard санхүүгийн нэгдэл ажилласан юм. Тэмцээний хувьд үндсэн тэмцээн нийт 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба шигшээ тоглолтод Монголын хамгийн хүчирхэг багуудын хоёр нь болох D13 Esports болон Team Renewal багууд шалгаран үлдэж Team Renewal 3-2 харьцаатай ялалт байгуулж аварга цолыг хүртлээ. Тэдний хувьд энэ улирлын эхний тэмцээнд мөн тэргүүн байрт орж байсан бол D13 Esports багийн хувьд хоёр дахь тэмцээнд тэргүүлж байсан юм. Харин ард санхүүгийн нэгдлийн нэрэмжит "Alpha" тоглогч буюу тэмцээний шилдэг тоглогчоор Team Renewal багийн Бат-Энх буюу Kabal тодорлоо.
2021-05-19 16:00

MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА

Монголын электрон спортын холбооноос цахим спортын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор дадлагын хөтөлбөр зарлагдлаа. Уг хөтөлбөрт их, дээд сургуулийн 2, 3-р дамжааны оюутнууд хамтрагдах боломжтой бөгөөд 3-6 сарын хугацаанд үргэлжлэх юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар цахим спортын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгох, шинэ залуу хамт олны нэг хэсэг болох, инновацилаг шинэ төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах бодит боломжтой юм. Хагас жилийн гайхалтай аяллаа эхлүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү: Хугацаа: 3-6 сар  Хамрах хүрээ:  Их, дээд сургуулийн 2, 3-р курсийн оюутан   Тавигдах шаардлага:  Сэтгүүл зүй, График дизайнер, Зураг авалт/Зураглаач,  Эвлүүлэгч, Маркетинг, Менежмент, Бизнесийн удирдлага, Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг байх  Их, дээд сургуулийн 2, 3-р курсийн оюутан байх Гурваас доошгүй сар ажиллах боломжтой байх  Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно  Өмнөн сайн дурын ажил, хөтөлбөрт хамрагдаж байсан бол давуу тал болно  Суралцаж буй чиглэлээрээ туршлагатай бол мөн давуу тал болно  Багаар болон бие даан ажиллах чадвартай  ДАДЛАГА ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД Олон нийттэй харилцах албаны туслах (Community manager)  Хэрэглээний болон харилцааны платформ дээр сайн ажиллаж чаддаг байх/Microsoft office, Discord гэх мэт/ Хүнд санаагаа зөв зохистой, товч хүргэж чаддаг байх  Идэвх санаачилгатай, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг байх  Видео эвлүүлэгчийн туслах (Video editor assistant)  Мэргэжлийн чанартай видео контент үздэг түүндээ дүн шинжилгээ хийж чаддагбайх. File Explorer, Finder дээр файлуудаа эмхэлж цэгцэлж чаддаг байх.  Видео эвлүүлэг хийхээс гадна бусад зурган файл дээр ажиллана гэсэн хүлээлттэйбайх. /Adobe Ps, Ai, Pr, Ae/  Төслийн менежерийн туслах (Project manager assistant)  Microsoft Word, Excel, Powerpoint / Google Docs, Sheets, Slides дээр ажилладаг байх  Хэвлэмэл болон онлайн эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийх чадвартай байх   Сошиал медиа менежер туслах (Social media manager assistant)  Сошиал медиа платформ дээр сайн ажиллаж чаддаг байх /Facebook, Youtube, Twitter гэх мэт/ Сошиал тренд, шинэ мэдээ мэдээллийг түргэн олж авах чадвартай Нийтлэл, өгүүллэг бичиж байсан туршлагатай бол давуу тал болно График дизайнерийн туслах (Graphic designer assistant)  График дизайний хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх /Adobe Ps, Ai, XD/ Дизайны трендүүдийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ •Хурдацтай хөгжиж буй шинэ үеийн салбарын бодит туршлага авах  •Асуудалд хурдацтай инновацлаг аргаар шийдэл олж сурах  •Залуу найрсаг хамт олон  •Хоол, унаа, нэгжний нэмэгдэл  •Тохилог тухтай оффис  •MESA Community event-үүдэд оролцох эрх   •Хөтөлбөрийн төгсгөлд хөтөлбөрийн амжилттай дуусгасан сертификат  •болон MESA дурсгалын бэлэг өгнө  •Цаашид үндсэн ажилтан болох боломж ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ Хариуцсан ажилчдын өдөр тутмын ажилд дагалдан ажиллах   Тэмцээн болон шууд дамжуулалтын үеэр туслах ажлууд хийх  Хариуцсан чиглэлийн дагуу судалгаа хийх  Болон бусад ажиллаж буй чиглэлтэй холбоотой ажлууд *Нарийвчилсан ажлын төлөвлөгөөг дадлага эхлэх үед хариуцсан ажилтантанилцуулна. •1-р vе шат: Материал хvлээн авах (5 дугаар сарын 5-наас 19-ний өдрийг хvртэл)  •2-р vе шат: Ярилцлага (5 дугаар сарын 22-ноос 23-ний өдрийг хvртэл)   Жич:  Материал мэдvvлэгчдэд 5 сарын 20-21-ний өдрүүдэд мэйлээр хариуг мэдэгдэнэ. 1 дүгээр шатанд тэнцсэн мэдүүлэгчидтэй 2-р шатны ярилцлагынхугацааг утсаар товлоно. Эцсийн хариуг 5 дугаар сарын 24-ний өдөр зарлана.    Ажиллаж эхлэх хугацаа: 5 дугаар сарын 26-ны өдөр  Хөтөлбөрт хамрагдахыг хvсвэл өөрийн товч мэдээлэл, товч намтар буюу CV болон яагаад Монголын Электрон Спортын Холбоонд дадлагын ажил хийххүсэлтэй байгаа талаар 2 минутаас хэтрэхгүй видео бичлэгийг доорхфорумаар дамжуулан бөгөлөнөө үү: http://bit.ly/MESAInternship2021 Өргөдлийг 5 дугаар сарын 26-ний өдрийн 23:59 минут хүртэл хүлээн авна.  http://bit.ly/MESAInternship2021
2021-05-15 16:00

MESA PRO SERIES #3 CS:GO ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг MESA pro series CS:GO төрлийн тэмцээний сүүлийн тэмцээнд буюу 3 дахь цуврал эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд 4 баг урилгаар оролцож байгаа бөгөөд нээлттэй шалгаруулалтаас 64 баг оролцож шилдэг 4 баг үндсэн тэмцээнд оролцох эрхээ авч нийт 8 баг үндсэн тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ard санхүүгийн нэгдэл ажиллаж байгаа юм. Үндсэн тэмцээн 5-р сарын 13-16-ны өдрүүдэд явагдах бөгөөд тэргүүн баг ₮2,000,000 дэд байрт ₮500,000 3 болон 4-р байр эзлэсэн багууд тус бүр ₮250,000-ийн шагнал хүртэх юм.
2021-05-11 16:00

MESA PRO SERIES #3 тэмцээний аварга баг тодорлоо

Монголын электрон спортын холбооны зүгээс зохион байгуулсан гурван цуврал бүхий MESA PRO SERIES тэмцээний сүүлийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нээлттэй сонгон шалгарлуулалтаас 23 баг урилгаар 4 баг оролцож аваргаа тодрууллаа. Шигшээ тоглолтонд Монголын №1 гэгдэг буй баг Lilgun болон Sable Hat багууд өрсөлдөж 5 тоглолтын эцэст Sable Hat баг анх удаа тэмцээний аваргаар тодорсон юм. Өмнөх хоёр цуврал тэмцээнд Drain Gang, Lilgun гэсэн багууд аварга болж байсан бол энэ удаад дахин шинэ аварга төрлөө. Харин тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Sable Hat багийн тоглогч Тамир буюу Bell тодорч Shoppy.mn-ийн шагналыг хүртлээ.
2021-05-07 16:00