MESA-ийн тэмцээн зохион байгуулах коммисын зүгээс дараах шийдвэрийг гаргаж Hoolig4n, kkkkkanimad (kani) нарын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацааг түр түтгэлзүүлж байна.

Redsun багт тоглодог тухайн хоёр тамирчин нь After Gaming багийн эсэргэ хийсэн тоглолт дээр үндэслэн тоглолт наймаалцсан байж болзошгүй гэж үзэн ESIC-ийн комисс болон MESA-ийн комисс хамтран шалгаж байна. ESIC-ийн албан ёсны шийдвэр одоогоор гараагүй шалгагдаж байгаа бол уг албан ёсны шийдвэр гартал MESA-ийн зүгээс тухайн хоёр тамирчинг МЕSА-ийн тэмцээнүүдэд оролцох эрхийг түдгэлзүүлж байна.

Хэрвээ MESA-ийн тэмцээнд оролцогч багт болон тамирчинд ямар нэгэн байдлаар match-fixing саналууд ирсэн, тамирчдад хэн нэгний зүгээс шахалт ирсэн тохиолдолд нотолгоог хавсарган манай холбоо руу холбогдон шалгуулах боломжтой. ESIC-ийн зүгээс gambling болон бусад ахисан төвшний байгууллагуудтай хамтран тусгай шалгалтыг хийж, олон улсад үйлчлэх шийдвэр, шийтгэлийг оногдуулдаг тул бид бүхэн хамтдаа Esport-ийн сценд сөргөөр нөлөөлж буй зүйлсийг үгүй хийх боломжтой юм.

Нийтлэгч:

Батжаргал Төртогтох

LATEST

ROOM 803 - М. Хантамир
ARD MESA League: CSGO LAN FINAL | EARLY BIRD TICKET
ROOM 803 - Michelle Bayarzolboo
MESA x BLAST