Дэлхийн Esport-ийн оргил тэмцээнүүдийн нэг 2,475,000$ шагналын сантай BLAST Premier-ийн 2022 оны улиралд MESA албан ёсоор нэгдэж буйгаа зарлалаа.

Уг хамтралаар ARD MESA Лигийн аваргаар шалгарсан баг нь Ази бүсийн шилдэг багуудтай өрсөлдөн шалгарснаар цаашлаад BLAST Spring Showdown ийн эрхийг аван дэлхийн шилдэг 20 багуудын өрсөлдөөнд буюу NAVI, Gambit Esports, Vitality, G2, Heroic гэх мэт шилдэг багуудын эгнээнд Монгол баг маань орон өрсөлдөх дөхөм замыг MESA-ийн зүгээс испортоор хичээллэгч залуустаа боломж олгож байгаа юм.

Урьд нь бид ганцхан слотын төлөө Хятадын шилдэг багуудтай жилд нэг л удаа Major эрх булаацалдаж,BLAST-д орох ямар ч замгүй,сонгон шалгаруулалт ч байдаггүй,Funspark гэж тэмцээнд бүтэн жил өрсөлдөөд эрхээ авсан ч хасуулчихдаг байсан бол энэ ганц л эрхийг Азидаа 2 эрх болгон MESA-ийн хамт олон өөрчилсөн байна.

Хэдий уг хамтрал нь 2022 оны гэрээ байгуулсан ч цаашдаа MESA-ийн хамт олон ахин байнгийн хамтрал хийхийг зорих талаараа хэлээд амжсан байна.

Нийтлэгч:

Батжаргал Төртогтох

LATEST

ROOM 803 - М. Хантамир
ARD MESA League: CSGO LAN FINAL | EARLY BIRD TICKET
MESA Мэдэгдэл
ROOM 803 - Michelle Bayarzolboo