Монголын шигшээ баг зүүн азийн аварга боллоо

Б.Санчир
Нийтлэгч

Б.Санчир

IESF-ээс зохион байгуулж буй 12 дахь удаагийн World Championship-д Монгол улсыг төлөөлөн оролцож буй Dota2-ийн баг зүүн азийн бүсийн эрхийн төлөөх тэмцээнд түрүүллээ. Багийн бүрэлдэхүүнд Bell, Sanctity, Cadis, Hustla, Ts гэсэн тоглогчид багтсан юм. Монголын багийн хувьд зүүн азийн тэмцээнд түрүүлснээр Израйль улсын Эйлат хотыг зорих эрхтэй болсон хэдий ч цар тахлын улмаас тэмцээн IESF-ийн зүгээс тэмцээнийг цуцласан юм.

LATEST

MESA PRO SERIES #3 тэмцээний аварга баг тодорлоо

Монголын электрон спортын холбооны зүгээс зохион байгуулсан гурван цуврал бүхий MESA PRO SERIES тэмцээний сүүлийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нээлттэй сонгон шалгарлуулалтаас 23 баг урилгаар 4 баг оролцож аваргаа тодрууллаа. Шигшээ тоглолтонд Монголын №1 гэгдэг буй баг Lilgun болон Sable Hat багууд өрсөлдөж 5 тоглолтын эцэст Sable Hat баг анх удаа тэмцээний аваргаар тодорсон юм. Өмнөх хоёр цуврал тэмцээнд Drain Gang, Lilgun гэсэн багууд аварга болж байсан бол энэ удаад дахин шинэ аварга төрлөө. Харин тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Sable Hat багийн тоглогч Тамир буюу Bell тодорч Shoppy.mn-ийн шагналыг хүртлээ.
16 hours ago

ARD x MESA хамтын ажиллагаа эхлүүллээ

MESA /Mongolian Esports Association/ дотоодын тэргүүлэх санхүүгийн байгууллага ARD Holdings компанитай хамтран ажиллах болсоноо зарлахад таатай байна. ARD Holdings-ийн хувьд ARD Coin бүтээгдэхүүнээрээ дотоодын esports-ийн хөгжилд хувь нэмрээ оруулж, шинэ эриний спорт сонирхогч залуусыг дэмжихээр зорьж байгаа юм. ARD Holdings болон MESA-ийн хамтрал нь CS:GO MESA PRO SERIES #3 тэмцээнээр эхэлж байгаа бөгөөд цаашлаад үндэсний аварга багийг тодруулах зорилготой MESA League арга хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. MESA PRO SERIES цуврал тэмцээний шилдгийн шилдэг баг IESF World Championship - EILAT 2021 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох юм. Мөн тус цувралыг тэргүүлсэн багууд энэ оны намрын улиралд эхлэх MESA League тэмцээнд оролцох эрхээ авна. MESA-ийн хувьд 2021 онд PUBG Mobile, Dota2, CS.GO төрлүүд дээр голлон анхаарч дотоодын esport-ийн хөгжлийг шинэ шатанд гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
2021-04-28 04:00

MESA PRO SERIES GRAND FINAL зарлагдлаа

Монголын Дота 2-ын түүхэнд урьд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тоглолт буюу MESA PRO SERIES GRAND FINAL болох 7-р сарын 4-ний өдөр зохиогдохоор боллоо. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг MESA PRO SERIES тэмцээний зөвхөн ганц, шилдгийн шилдэг багийг бид энэ өдөр таних юм. Уг арга хэмжээ Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн цоо шинэхэн ордон болох 3600 хүний багтаамжтай STEPPE ARENA ордонд болох юм. MESA PRO SERIES гурван удаагийн цуврал тэмцээнд оролцсон 200 гаруй баг 1000 гаруй тамирчдаас цойлон гарч ирсэн цор ганц баг MESA PRO SERIES GRAND FINAL тэмцээний аваргын цол +20 сая төгрөгийн шагналыг хүртэхээс гадна Монгол улсыг төлөөлж EILAT 2021 - World Championship буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болно
2021-04-20 16:00

DOTA 2 MESA PRO SERIES #3 тэмцээн зарлагдлаа

Монголын электрон спортын холбооны Dota 2 төрлийн энэ улирлын сүүлийн буюу 3 дахь PRO SERIES тэмцээн зарлагдлаа. Тэмцээний нээлттэй шалгаруулалт 4-р сарын 22-25-ны өдрүүдэд явагдах бол үндсэн тэмцээн 4-р сарын 29-өөс 5-р сарын 2-ны өдрүүдэд болохоор боллоо. Тэмцээний шагналын сан нийт 3 сая төгрөг байх ба мэдээж хэрэг гурван удаагийн PRO SERIES тэмцээнд цуглуулсан MESA SERIES POINT-оор өндөр байр эзлэсэн багууд улирлын оргил тэмцээн болох MESA LEAGUE тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
2021-04-19 09:47