Монголын электрон спортын холбооноос улирал бүр зохион байгуулдаг гурван цуврал тэмцээн болох MESA PRO SERIES тэмцээний энэ улирлын сүүлийн цуврал буюу гурав дахь тэмцээн амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэчээр Ard санхүүгийн нэгдэл ажилласан юм.

Тэмцээний хувьд үндсэн тэмцээн нийт 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба шигшээ тоглолтод Монголын хамгийн хүчирхэг багуудын хоёр нь болох D13 Esports болон Team Renewal багууд шалгаран үлдэж Team Renewal 3-2 харьцаатай ялалт байгуулж аварга цолыг хүртлээ. Тэдний хувьд энэ улирлын эхний тэмцээнд мөн тэргүүн байрт орж байсан бол D13 Esports багийн хувьд хоёр дахь тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин ард санхүүгийн нэгдлийн нэрэмжит "Alpha" тоглогч буюу тэмцээний шилдэг тоглогчоор Team Renewal багийн Бат-Энх буюу Kabal тодорлоо.

Нийтлэгч:

Бат-Өлзий Санчир

LATEST

MESA албан ёсоор ESIC-ийн гишүүн боллоо
MESA Internship Program 2021
Мэдэгдэл
MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА