Тамираа сайн дурын ажилтнаас мөн л гараагаа эхэлж, одоо MESA-ийн төслүүдийн хамгийн гол детайл зүйлсийг гүйцэтгэгч болтлоо өсч дэвжиж буй. Үзэгчдийн төдийлөн анзаардаггүй esport-ийн автоматжуулалт, тоглоомын дата зэргийг real-time байдлаар үзэгчид рүү хөрвүүлж, event-үүд дээр тэдгээр датаг LED, шууд дамжуулалт, дэлгэцүүд гээд бүхий л цэг рүү өөрсдийн өнгө төрхөөр автоматаар дамжуулах чухал детайлыг тэр бүтээдэг. Мөн хийж буй ажлууд нь шууд дамжуулалттай холбогддол тул шууд дамжуулалтын туслах найруулагчаар ажиллаж байна.

Монгол дахь шинэ үеийн шинэ ажлын байрыг үүсгэж, өөрийгөө сорьж буй түүний өөрийнхөө талаар товчхон хуваалцсан Room 803 дугаарыг хүлээн авна уу. MESA-ийн 803 дугаарын өрөөнд тэр дараах зүйлсийг гүйцэтгэдэг.

Та бүхэндээ 803 тоотод байрлаж, Монголын испортод шинэ ажлын байрууд, боловсон хүчнүүдийг бий болгож Монголын испортыг олон улсын тавцанд гаргахаар ажиллаж буй MESA-ийн хамт олны мэдээллийг Room 803 нэрийн дор цувралаар хүргэж байна.
EP-02

Нийтлэгч:

Mongolian Esports Association

LATEST

ARD MESA League: CSGO LAN FINAL | EARLY BIRD TICKET
MESA Мэдэгдэл
ROOM 803 - Michelle Bayarzolboo
MESA x BLAST