Stalwart Esports PUBG Mobile Global Championship 2021 тэмцээнд 7-р байрыг эзэллээ. Тэд 3 хоног үргэлжилсэн тэмцээнд 18 үеийн турш тоглон $70,500 эзэд боллоо. 2021 оны PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Grand Final 3 өдрийн турш явагдаж skryyy, TOP, pikA, Action, Senator гэсэн бүрэлдэхүүнтэй Stalwart "Esports PUBG Mobile баг 7-р байранд орлоо.

Уг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Final шатны тоглолтууд нь 2022 оний 1/21-c 2022 1/23ний хооронд Singapore улсад west бүсийн '6' баг оролцож манай улсын баг (Stalwart) нийт 18 үеийн турш явагдсан бол Stalwart баг маань эхний үеийн тоглолтдоо 14kill хийж 1-р байранд орж тэмцээнээ маш амжилттай эхлүүлсэн бол тэд тус тэмцээний хүрээнд 2 удаа chicken dinner хийсэн байна.Тэгвэл 7,8,9,14,18 дахь үеийн тоглолтууддаа харамсалтайгаар тааруухан үр дүнд хүрснээр тэд PUBG Mobile Global Championship тэмцээндээ "140"оноотойгоор 7-р байранд орcон бол 1-р байранд "Nova Esports" (222) оноотойгоор 2дахь жилдээ дараалан аварга авсан бол нийт 3,490,000$ шагналт тэмцээнээс 1,530,000$ шагналыг хүртсэн юм.Мөн 2021оны PUBG Mobile Global Championship нь өмнөх оны шагналын сангаасаа 3дахин өссөнөөрөө онцлог байлаа. Уг тэмцээнд 15орны 77 тамирчид оролцсоноос хамгийн их тамирчид нь Турк улсын 12 тамирчид байсан бол манай улсаас нийт 5тамирчид оролцсон нь 5-р байранд орохуйц үзүүлэлт байлаа. Тус тэмцээний талаар Stalwart багийн удирдлагууд ийн хэлжээ: Бид энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцлоо.Аваргын цомыг авчрахын тулд чадах бүхнээ хийлээ. Бидэнд итгэж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Урмыг нь хугалсандаа маш их харамсаж байна .Энэ бол бидний анхны ДЭЛХИЙН АВАРГА байлаа. Энэ удаад бид түрүүлж чадаагүй байж болно , дараа дараагийн том тэмцээнүүдэд бидний эргэн ирэлтийг харна уу .Бид та нарын урмыг цаашид хугалахгүй." Stalwart багийн тамирчид болон арын албаны хүмүүст цааш цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

Нийтлэгч:

Батжаргал Төртогтох

LATEST

ROOM 803 - М. Хантамир
ARD MESA League: CSGO LAN FINAL | EARLY BIRD TICKET
MESA Мэдэгдэл
ROOM 803 - Michelle Bayarzolboo