Монголын электрон спортын холбооноос цахим спортын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор дадлагын хөтөлбөр зарлагдлаа.

Уг хөтөлбөрт их, дээд сургуулийн 2, 3-р дамжааны оюутнууд хамтрагдах боломжтой бөгөөд 3-6 сарын хугацаанд үргэлжлэх юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар цахим спортын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгох, шинэ залуу хамт олны нэг хэсэг болох, инновацилаг шинэ төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах бодит боломжтой юм.

Хагас жилийн гайхалтай аяллаа эхлүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү:

Хугацаа: 3-6 сар 

Хамрах хүрээ: 

Их, дээд сургуулийн 2, 3-р курсийн оюутан  

Тавигдах шаардлага: 

  • Сэтгүүл зүй, График дизайнер, Зураг авалт/Зураглаач,  Эвлүүлэгч, Маркетинг, Менежмент, Бизнесийн удирдлага, Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг байх 
  • Их, дээд сургуулийн 2, 3-р курсийн оюутан байх
  • Гурваас доошгүй сар ажиллах боломжтой байх 
  • Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно 
  • Өмнөн сайн дурын ажил, хөтөлбөрт хамрагдаж байсан бол давуу тал болно 
  • Суралцаж буй чиглэлээрээ туршлагатай бол мөн давуу тал болно 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай 

ДАДЛАГА ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД

Олон нийттэй харилцах албаны туслах (Community manager) 

  • Хэрэглээний болон харилцааны платформ дээр сайн ажиллаж чаддаг байх/Microsoft office, Discord гэх мэт/
  • Хүнд санаагаа зөв зохистой, товч хүргэж чаддаг байх 
  • Идэвх санаачилгатай, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг байх 

Видео эвлүүлэгчийн туслах (Video editor assistant) 

  • Мэргэжлийн чанартай видео контент үздэг түүндээ дүн шинжилгээ хийж чаддагбайх. File Explorer, Finder дээр файлуудаа эмхэлж цэгцэлж чаддаг байх. 
  • Видео эвлүүлэг хийхээс гадна бусад зурган файл дээр ажиллана гэсэн хүлээлттэйбайх. /Adobe Ps, Ai, Pr, Ae/ 

Төслийн менежерийн туслах (Project manager assistant) 

  • Microsoft Word, Excel, Powerpoint / Google Docs, Sheets, Slides дээр ажилладаг байх 
  • Хэвлэмэл болон онлайн эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийх чадвартай байх  

Сошиал медиа менежер туслах (Social media manager assistant) 

  • Сошиал медиа платформ дээр сайн ажиллаж чаддаг байх /Facebook, Youtube, Twitter гэх мэт/
  • Сошиал тренд, шинэ мэдээ мэдээллийг түргэн олж авах чадвартай
  • Нийтлэл, өгүүллэг бичиж байсан туршлагатай бол давуу тал болно

График дизайнерийн туслах (Graphic designer assistant) 

  • График дизайний хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх /Adobe Ps, Ai, XD/
  • Дизайны трендүүдийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

  • •Хурдацтай хөгжиж буй шинэ үеийн салбарын бодит туршлага авах 
  • •Асуудалд хурдацтай инновацлаг аргаар шийдэл олж сурах 
  • •Залуу найрсаг хамт олон 
  • •Хоол, унаа, нэгжний нэмэгдэл 
  • •Тохилог тухтай оффис 
  • •MESA Community event-үүдэд оролцох эрх  
  • •Хөтөлбөрийн төгсгөлд хөтөлбөрийн амжилттай дуусгасан сертификат 
  • •болон MESA дурсгалын бэлэг өгнө 
  • •Цаашид үндсэн ажилтан болох боломж

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

  • Хариуцсан ажилчдын өдөр тутмын ажилд дагалдан ажиллах  
  • Тэмцээн болон шууд дамжуулалтын үеэр туслах ажлууд хийх 
  • Хариуцсан чиглэлийн дагуу судалгаа хийх 
  • Болон бусад ажиллаж буй чиглэлтэй холбоотой ажлууд

*Нарийвчилсан ажлын төлөвлөгөөг дадлага эхлэх үед хариуцсан ажилтантанилцуулна.

  • 1-р vе шат: Материал хvлээн авах (5 дугаар сарын 5-наас 19-ний өдрийг хvртэл) 
  • 2-р vе шат: Ярилцлага (5 дугаар сарын 22-ноос 23-ний өдрийг хvртэл)  

Жич

Материал мэдvvлэгчдэд 5 сарын 20-21-ний өдрүүдэд мэйлээр хариуг мэдэгдэнэ. 1 дүгээр шатанд тэнцсэн мэдүүлэгчидтэй 2-р шатны ярилцлагынхугацааг утсаар товлоно. Эцсийн хариуг 5 дугаар сарын 24-ний өдөр зарлана.   

Ажиллаж эхлэх хугацаа: 5 дугаар сарын 26-ны өдөр 

Хөтөлбөрт хамрагдахыг хvсвэл өөрийн товч мэдээлэл, товч намтар буюу CV болон яагаад Монголын Электрон Спортын Холбоонд дадлагын ажил хийххүсэлтэй байгаа талаар 2 минутаас хэтрэхгүй видео бичлэгийг доорхфорумаар дамжуулан бөгөлөнөө үү:

http://bit.ly/MESAInternship2021

Өргөдлийг 5 дугаар сарын 26-ний өдрийн 23:59 минут хүртэл хүлээн авна. 

http://bit.ly/MESAInternship2021

Нийтлэгч:

Бат-Өлзий Санчир

LATEST

MESA албан ёсоор ESIC-ийн гишүүн боллоо
MESA Internship Program 2021
Мэдэгдэл
MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо