Esports Integrity Commission (ESIC) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд сэргээш болон match fix, cheat ашиглах, дасгалжуулагчийн алдаа зэргээс урьдчилан сэргийлэх цаашлаад испорттой холбоотой хориотой зүйлсэд хяналт тавин энэ салбарыг шударга байлгах талаас ажилладаг байгууллага юм.

Монголын электрон спортын холбоо нь ESIC-ийн гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажуулж, ESIC-ийн олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн испортын салбарыг хөгжүүлэх гол зорилгодоо хүрэх чухал алхмыг хийлээ. Өнөөдрөөс эхлэн MESA-ийн бүх  тэмцээнд ESIC-ийн зүгээс хяналт тавин аюулгүй байдал, шударга байдлыг ханган хамтран ажиллаж Монголын испортын салбарыг хөгжүүлэн ажиллахаар боллоо.

MESA албан ёсны гишүүн болсон талаар ESIC-ийн комисcар Иан Смит :

“Бидний хувьд MESA-ийг ESIC-ийн гишүүн болсонд баяртай байна. MESA үйл ажиллагаандаа ESIC-ийн дүрэм стандартыг нэвтрүүлж байгаа нь тэдний испортын шударга өрсөлдөөнийг бий болгон стандартчилж, эрүүл аюулгүй спортын орчныг бүрдүүлэхийг хүсэж байгаагийн тод илрэл юм.”

 Mонголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Ганбаатарын Эрдэнэчулуун :

“Бид ESIC -ийн хамт олны нэг хэсэг болж, салбарынхаа аюулгүй байдалд анхаарч найдвартай ажиллагаанд хамтрах болсондоо баяртай байна.

MESA 2021 онд 20 том тэмцээнийг зохиохоор төлөвлөсөн бөгөөд тэдний 12 тэмцээний аварга багууд олон улсын тэмцээний эрх авах юм. ESIC-тэй хамтран ажилласнаар MESA-ийн бүх тэмцээнүүд мэргэжлийн гэх тодотголтой болж байна. ESIC-тэй хамтдаа аялах болсондоо бид баяртай байна.”

ESIC-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://esic.gg/ -ээс аваарай.  

Нийтлэгч:

Бат-Өлзий Санчир

LATEST

MESA Internship Program 2021
Мэдэгдэл
MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо
MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА