Монголын Дота 2-ын түүхэнд урьд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тоглолт буюу MESA PRO SERIES GRAND FINAL болох 7-р сарын 4-ний өдөр зохиогдохоор боллоо. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг MESA PRO SERIES тэмцээний зөвхөн ганц, шилдгийн шилдэг багийг бид энэ өдөр таних юм.

Уг арга хэмжээ Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн цоо шинэхэн ордон болох 3600 хүний багтаамжтай STEPPE ARENA ордонд болох юм. MESA PRO SERIES гурван удаагийн цуврал тэмцээнд оролцсон 200 гаруй баг 1000 гаруй тамирчдаас цойлон гарч ирсэн цор ганц баг MESA PRO SERIES GRAND FINAL тэмцээний аваргын цол +20 сая төгрөгийн шагналыг хүртэхээс гадна Монгол улсыг төлөөлж EILAT 2021 - World Championship буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болно

Нийтлэгч:

Бат-Өлзий Санчир

LATEST

MESA албан ёсоор ESIC-ийн гишүүн боллоо
MESA Internship Program 2021
Мэдэгдэл
MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо