MESA PRO SERIES #3 тэмцээний аварга баг тодорлоо

Бат-Өлзий Санчир
Нийтлэгч

Бат-Өлзий Санчир

Монголын электрон спортын холбооны зүгээс зохион байгуулсан гурван цуврал бүхий MESA PRO SERIES тэмцээний сүүлийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нээлттэй сонгон шалгарлуулалтаас 23 баг урилгаар 4 баг оролцож аваргаа тодрууллаа.

Шигшээ тоглолтонд Монголын №1 гэгдэг буй баг Lilgun болон Sable Hat багууд өрсөлдөж 5 тоглолтын эцэст Sable Hat баг анх удаа тэмцээний аваргаар тодорсон юм.

Өмнөх хоёр цуврал тэмцээнд Drain Gang, Lilgun гэсэн багууд аварга болж байсан бол энэ удаад дахин шинэ аварга төрлөө. Харин тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Sable Hat багийн тоглогч Тамир буюу Bell тодорч Shoppy.mn-ийн шагналыг хүртлээ.

LATEST

MESA албан ёсоор ESIC-ийн гишүүн боллоо

Esports Integrity Commission (ESIC) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд сэргээш болон match fix, cheat ашиглах, дасгалжуулагчийн алдаа зэргээс урьдчилан сэргийлэх цаашлаад испорттой холбоотой хориотой зүйлсэд хяналт тавин энэ салбарыг шударга байлгах талаас ажилладаг байгууллага юм. Монголын электрон спортын холбоо нь ESIC-ийн гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажуулж, ESIC-ийн олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн испортын салбарыг хөгжүүлэх гол зорилгодоо хүрэх чухал алхмыг хийлээ. Өнөөдрөөс эхлэн MESA-ийн бүх  тэмцээнд ESIC-ийн зүгээс хяналт тавин аюулгүй байдал, шударга байдлыг ханган хамтран ажиллаж Монголын испортын салбарыг хөгжүүлэн ажиллахаар боллоо. MESA албан ёсны гишүүн болсон талаар ESIC-ийн комисcар Иан Смит : “Бидний хувьд MESA-ийг ESIC-ийн гишүүн болсонд баяртай байна. MESA үйл ажиллагаандаа ESIC-ийн дүрэм стандартыг нэвтрүүлж байгаа нь тэдний испортын шударга өрсөлдөөнийг бий болгон стандартчилж, эрүүл аюулгүй спортын орчныг бүрдүүлэхийг хүсэж байгаагийн тод илрэл юм.”  Mонголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Ганбаатарын Эрдэнэчулуун : “Бид ESIC -ийн хамт олны нэг хэсэг болж, салбарынхаа аюулгүй байдалд анхаарч найдвартай ажиллагаанд хамтрах болсондоо баяртай байна. MESA 2021 онд 20 том тэмцээнийг зохиохоор төлөвлөсөн бөгөөд тэдний 12 тэмцээний аварга багууд олон улсын тэмцээний эрх авах юм. ESIC-тэй хамтран ажилласнаар MESA-ийн бүх тэмцээнүүд мэргэжлийн гэх тодотголтой болж байна. ESIC-тэй хамтдаа аялах болсондоо бид баяртай байна.” ESIC-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://esic.gg/ -ээс аваарай.  
2021-07-02 08:10

MESA Internship Program 2021

МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН ХОЛБОО ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН 2 ДУГААР ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЛАА! Монголын Электрон Спортын Холбооноос цахим спортын ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр болох “MESA Internship Program 2021” хөтөлбөрийн 2 дугаар элсэлтийг 7 хоногийн хугацаатайгаар зарлаж байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус цахим спортын гэр бүлд нэгдэж мэргэжлийн болон хувийн ур чадваруудаа хөгжүүлэх боломжтойгоос гадна Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцон, MESA community-гийн нэг хэсэг болох гайхалтай боломж бүрдэж байгаа юм. Цахим спорт нь дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй салбар тул таны дадлагын хугацаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн, завгүй өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа Монголын цахим спортыг шинэ түвшинд хүргэцгээе! Хөтөлбөрийн танилцуулга: http://bit.ly/MESAInternship21 Цахим өргөдөл: http://bit.ly/MESAInternship2021 Өргөдлийг 2021 оны 6-р сарын 23-ний өдрийн 23:59 минут хүртэл хүлээн авна. MESA, the nurturing place for next genertion leaders.  #InternshipProgrambyMESA #MESA #Internship #InternshipProgram 
2021-06-14 16:00

Мэдэгдэл

2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ЦЕГ, СЭМҮТ хамтран испортын DOTA2, CS:GO, PUBG Mobile төрлүүдийг Монголд хориглох хүсэлтийг Харилцаа, холбооны зохицуулах хороонд тавьсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ.    Тус ташаа мэдээлэл олон нийтэд тарж, дэлхий дахинд спорт хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй шинэ үеийн соёлын талаар буруу ойлголт төрж байгаад MESA /Монголын Электрон Спортын Холбоо/ гүнээ харамсаж байна. Дурдагдсан төрлүүд нь олон улсад испортын гол хэсэг бөгөөд манай улсын баг тамирчид Азийн аварга болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөн оролцсоор ирсэн. Монголын Электрон Спортын Холбооны хувьд тухайн төрлүүдэд үндэсний хэмжээний цуврал тэмцээн болох MESA Pro Series-ийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2021 онд 34 албан ёсны тэмцээн, 41 төслийг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэх билээ.   Цаашдаа бид тухайн төрлүүд дээр MESA Pro Series, MESA League зэрэг өөрсдийн нэрийн тэмцээнээ зохиосоор байх бөгөөд испортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байх болно. Бид бүх шатны тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах, спортоо хөгжүүлэх үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.   Бид DOTA2, CS:GO, PUBG Mobile-аа тоглосоор л байх болно. MESA Pro Series тэмцээний бүртгэл өнөөдөр эхэлнэ.    Хүндэтгэсэн,  MESA 
2021-06-03 04:00

MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо

Монголын электрон спортын холбооноос улирал бүр зохион байгуулдаг гурван цуврал тэмцээн болох MESA PRO SERIES тэмцээний энэ улирлын сүүлийн цуврал буюу гурав дахь тэмцээн амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэчээр Ard санхүүгийн нэгдэл ажилласан юм. Тэмцээний хувьд үндсэн тэмцээн нийт 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба шигшээ тоглолтод Монголын хамгийн хүчирхэг багуудын хоёр нь болох D13 Esports болон Team Renewal багууд шалгаран үлдэж Team Renewal 3-2 харьцаатай ялалт байгуулж аварга цолыг хүртлээ. Тэдний хувьд энэ улирлын эхний тэмцээнд мөн тэргүүн байрт орж байсан бол D13 Esports багийн хувьд хоёр дахь тэмцээнд тэргүүлж байсан юм. Харин ард санхүүгийн нэгдлийн нэрэмжит "Alpha" тоглогч буюу тэмцээний шилдэг тоглогчоор Team Renewal багийн Бат-Энх буюу Kabal тодорлоо.
2021-05-19 16:00