МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН ХОЛБОО ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН 2 ДУГААР ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЛАА!

Монголын Электрон Спортын Холбооноос цахим спортын ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр болох “MESA Internship Program 2021” хөтөлбөрийн 2 дугаар элсэлтийг 7 хоногийн хугацаатайгаар зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсан залуус цахим спортын гэр бүлд нэгдэж мэргэжлийн болон хувийн ур чадваруудаа хөгжүүлэх боломжтойгоос гадна Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцон, MESA community-гийн нэг хэсэг болох гайхалтай боломж бүрдэж байгаа юм. Цахим спорт нь дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй салбар тул таны дадлагын хугацаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн, завгүй өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа Монголын цахим спортыг шинэ түвшинд хүргэцгээе!

Хөтөлбөрийн танилцуулга:

http://bit.ly/MESAInternship21

Цахим өргөдөл:

http://bit.ly/MESAInternship2021

Өргөдлийг 2021 оны 6-р сарын 23-ний өдрийн 23:59 минут хүртэл хүлээн авна.

MESA, the nurturing place for next genertion leaders. 

#InternshipProgrambyMESA #MESA #Internship #InternshipProgram 

Нийтлэгч:

Бат-Өлзий Санчир

LATEST

MESA албан ёсоор ESIC-ийн гишүүн боллоо
Мэдэгдэл
MESA PRO SERIES #3 тэмцээний аваргаар Renewal баг тодорлоо
MESA INTERNSHIP PROGRAM 2021 ЗАРЛАГДЛАА