МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН
ХОЛБОО

EST. 2003

LATEST

MESA PRO SERIES #3 тэмцээний аварга баг тодорлоо

Монголын электрон спортын холбооны зүгээс зохион байгуулсан гурван цуврал бүхий MESA PRO SERIES тэмцээний сүүлийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нээлттэй сонгон шалгарлуулалтаас 23 баг урилгаар 4 баг оролцож аваргаа тодрууллаа. Шигшээ тоглолтонд Монголын №1 гэгдэг буй баг Lilgun болон Sable Hat багууд өрсөлдөж 5 тоглолтын эцэст Sable Hat баг анх удаа тэмцээний аваргаар тодорсон юм. Өмнөх хоёр цуврал тэмцээнд Drain Gang, Lilgun гэсэн багууд аварга болж байсан бол энэ удаад дахин шинэ аварга төрлөө. Харин тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Sable Hat багийн тоглогч Тамир буюу Bell тодорч Shoppy.mn-ийн шагналыг хүртлээ.
16 hours ago
right

ARD x MESA хамтын ажиллагаа эхлүүллээ

MESA /Mongolian Esports Association/ дотоодын тэргүүлэх санхүүгийн байгууллага ARD Holdings компанитай хамтран ажиллах болсоноо зарлахад таатай байна. ARD Holdings-ийн хувьд ARD Coin бүтээгдэхүүнээрээ дотоодын esports-ийн хөгжилд хувь нэмрээ оруулж, шинэ эриний спорт сонирхогч залуусыг дэмжихээр зорьж байгаа юм. ARD Holdings болон MESA-ийн хамтрал нь CS:GO MESA PRO SERIES #3 тэмцээнээр эхэлж байгаа бөгөөд цаашлаад үндэсний аварга багийг тодруулах зорилготой MESA League арга хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. MESA PRO SERIES цуврал тэмцээний шилдгийн шилдэг баг IESF World Championship - EILAT 2021 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох юм. Мөн тус цувралыг тэргүүлсэн багууд энэ оны намрын улиралд эхлэх MESA League тэмцээнд оролцох эрхээ авна. MESA-ийн хувьд 2021 онд PUBG Mobile, Dota2, CS.GO төрлүүд дээр голлон анхаарч дотоодын esport-ийн хөгжлийг шинэ шатанд гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
2021-04-28 04:00
right

MESA PRO SERIES GRAND FINAL зарлагдлаа

Монголын Дота 2-ын түүхэнд урьд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тоглолт буюу MESA PRO SERIES GRAND FINAL болох 7-р сарын 4-ний өдөр зохиогдохоор боллоо. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг MESA PRO SERIES тэмцээний зөвхөн ганц, шилдгийн шилдэг багийг бид энэ өдөр таних юм. Уг арга хэмжээ Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн цоо шинэхэн ордон болох 3600 хүний багтаамжтай STEPPE ARENA ордонд болох юм. MESA PRO SERIES гурван удаагийн цуврал тэмцээнд оролцсон 200 гаруй баг 1000 гаруй тамирчдаас цойлон гарч ирсэн цор ганц баг MESA PRO SERIES GRAND FINAL тэмцээний аваргын цол +20 сая төгрөгийн шагналыг хүртэхээс гадна Монгол улсыг төлөөлж EILAT 2021 - World Championship буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болно
2021-04-20 16:00
right

DOTA 2 MESA PRO SERIES #3 тэмцээн зарлагдлаа

Монголын электрон спортын холбооны Dota 2 төрлийн энэ улирлын сүүлийн буюу 3 дахь PRO SERIES тэмцээн зарлагдлаа. Тэмцээний нээлттэй шалгаруулалт 4-р сарын 22-25-ны өдрүүдэд явагдах бол үндсэн тэмцээн 4-р сарын 29-өөс 5-р сарын 2-ны өдрүүдэд болохоор боллоо. Тэмцээний шагналын сан нийт 3 сая төгрөг байх ба мэдээж хэрэг гурван удаагийн PRO SERIES тэмцээнд цуглуулсан MESA SERIES POINT-оор өндөр байр эзлэсэн багууд улирлын оргил тэмцээн болох MESA LEAGUE тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
2021-04-19 09:47
right

CS:GO MESA PRO SERIES #2 тэмцээн өндөрлөлөө

Монголын электрон спортын холбооноос зохион байгуулсан энэ улирлын CS:GO-ийн хоёр дахь тэмцээн болох MESA PRO SERIES #2 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн 4-р сарын 7-13-ны өдрүүдэд зохиогдсон ба Монголын шилдэг багууд болох RENEWAL, TEAM CHECKMATE, D13 ESPORTS зэрэг багууд өрсөлдсөн юм. Тэмцээний шигшээ тоглолтонд Aravt болон D13 багууд тоглож D13 Esports баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатай буулган авсан бөгөөд тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор D13 Esports багийн залуу тоглогч Э.Мөнхтогтох буюу Xerolte тодорлоо.
2021-04-18 16:00
right

NBA 2k21 төрлийн Монголын шигшээ баг зүүн өмнөд азийн аварга шалгаруулах тэмцээний 3-4-р байрт орлоо

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй электрон спортын тэмцээн болох FIBA NBA2K21 тэмцээнд Монголын шигшээ баг зүүн өмнөд азийн бүсийн тэмцээнд оролцлоо. Монголын шигшээ баг тэмцээний B хэсэгт Индонези, Шри Ланкийн багуудтай өрсөлдөж хэсгээсээ 2-р байраар шалгаран хагас шигшээ шатанд Филиппиний шигшээ багт ялагдал хүлээснээр 3-4-р байранд орон тэмцээнийг өндөрлүүллээ.
2021-04-18 16:00
right

MESA x TechNomad Gaming хамтран ажиллахаар боллоо

Монголын электрон спортын холбоо Mobile esport төрлийн үйл ажиллагаа явуулдаг TechNomad Gaming байгууллагыг стратегийн түвшинд дэмжин ажиллахаар боллоо. TechNomad Gaming нь Mobile Eesport-ийн төрлөөр дагнан үйл ажиллагаан явуулдаг Монголын хамгийн амжилттай яваа гарааны бизнесүүдийн нэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх эхний ажил бол MESA PRO SERIES #1 PUBG MOBILE болон "National Mobile Cup" Season 2 буюу PUBG MOBILE, WILD RIFT, MOBILE LEGENDS төрлийн тэмцээнүүд байх юм.
2021-04-06 07:10
right

NBA2K Монголын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй NBA2K21 төрлийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох долоон тамирчны нэрс тодорлоо. Уг тэмцээн 4 сарын 16-18-ны өдрүүдэд явагдах бөгөөд Монголын шигшээ баг зүүн өмнөд азийн бүсийн B хэсэгт Индонез, Шри Ланкын багуудтай өрсөлдөх юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association болон MESA хамтран шалгуурласан юм. Монголын 5 тамирчин маань Монгол улсаас, харин хоёр тамирчин маань Австрали болон Япон улсаас хоблогдож тоглоно. Ингээд тэмцээнд оролцож буй Монгол улсыг төлөөлөх залуустаа амжилт хүсье! Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн: Starboy (C) BIG GEE Mango Sake Amaraa Telmen Tsoogii
2021-04-06 06:30
right

PUBG MOBILE MESA PRO SERIES GRAND FINAL зарлагдлаа

Монголын электрон спортын холбооноос 2021 оны жилээс эхлэн PUBG MOBILE төрлийн Pro Series тэмцээнийг явуулахаар болсон билээ. Уг төслийн хүрээнд 2021 оны 6-р сарын 19-ны өдөр томоохон арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь PUBG MOBILE MESA PRO SERIES GRAND FINAL тэмцээн юм. Сүүлийн нэг жил гаруй цар тахлын улмаас завсардаад байсан урлаг, спортын арга хэмжээ esport-ийн төрлөөр 6-р сарын 19-нд эргэн ирэхээр болж байна. Уг тэмцээнийг BRB events болон Монголын электрон спортын холбоо хамтран зохион байгуулж байгаа. Тэмцээний шагналын сан одоогоор 10 сая төгрөг гэж зарлагдаад байгаа ч цаашид энэ тоо нэмэгдэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
2021-03-29 04:11
right

MESA PRO SERIES #2 зарлагдлаа

MESA Pro Series цуврал тэмцээний хоёрдугаар тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Шинэ залуу тамирчдын нээн илрүүлэх, багуудын формыг хадгалах, олон улсын хэмжээний шинэ өрсөлдөгчдийг бий болгох зорилготой MESA Pro Series тэмцээнд эргэн тавтай морил. Энэ удаагийн тэмцээн маань 2021 оны 4-р сарын 7-11 хооронд онлайнаар явагдахаар зарлагдлаа. Мэдээж өмнө зарлаж байсанчлан MESA Pro Series гурван цувралыг тэргүүлсэн багууд Mонголын топ багуудын MESA League тэмцээний эрхийг авах билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийн зарлалыг тун удахгүй хүргэх болно.
2021-03-29 03:47
right