IESF World Esports Championship тэмцээний Mobile Legends: Bang Bang-Female төрөлд эх орноо төлөөлөн оролцох багийг тодруулах MESA Legends Series-3 тэмцээн дөрөвдүгээр сарын 11, 12-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ тэмцээн нь Монголд анх удаа MLBB төрлөөр эмэгтэй тоглогчдын дунд зохиогдсон том хэмжээний лан тэмцээн гэдгээрээ онцлог болсон юм.